БНСУ-аас 146 иргэн эх орондоо ирнэ


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21.00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 146  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлах юм. Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1, 2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байгаа юм. Цаашид энэ сард, 

  • дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
  • дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  • дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна