ЭМЯ-наас хатуу хөл хориог дахин 7-14 хоног сунгах санал гаргалаа


Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан билээ. Хөл хорионы үед тохиолдлын тоо өндөр , нас баралт буурахгүй байгаа юм. Тэгвэл Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналаа гаргаад байгаа бөгөөд өнөөдөр уг асуудлыг УОК-ын хуралдаанаар хэлэлцэж, улмаар Засгийн Газарт хүргүүлэх юм. 

Хөл хорио сунгах, вакцинжуулалтын асуудлаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл хийсэн бөгөөд,

Хөл хорионы дэглэмийг эргээд сулруулвал тоо огцом өсөх тооцоолол байна. Хэрэв бид 21 хоног хөл хорьвол хүнд хүмүүсийн тоо 175 болж эргээд өдөрт 870 гаруй иргэнээс халдвар илэрнэ. Харин 28 хоног хөл хорьвол 04 сарын 10-аас 05 сарын 09 хүртэл сунгавал ойролцоогоор 536 тохиолдол бүртгэгдэж, хөл хорио цуцалсны дараа бага зэрэг давалгаа үүсэх ч тохиолдлын тоо буураад явах үзүүлэлттэй байна. Бид бас өөр нөхцлөөр тооцоолж үзсэн.Тодруулбал, вакцин ч хийхгүй хөл хорио ч тогтоохгүй үед тохиолдлын тоо өссөөр байгаад нэг өдөрт бараг 31 мянга хүрэх ийм тооцоолол гарч байгаа юм. Тэгэхээр хөл хорио үр дүнтэй хөдөлгөөнөө сайн хязгаарлаж, илүү урт байх тусмаа тохиолдлын тоогоо багасгаж, хүнд нэн хүнд хүмүүсийн тоог бууруулж чадна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна