Ж.Амгалан:Гэртээ тусгаарлагдсан зарим иргэд бааранд орж "сэлгүүцсэн"

2020 оны 05 сарын 29

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: "Цагдаагийн байгууллага цар тахлын үед Нийтийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд 4800 гаруй алба хаагчид  хамгаалалт аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

Иргэддээ гурван зүйлийг анхааруулж хэлмээр байна. Эх орондоо ирж тусгаарлалтад орсон иргэд 21 хоногийн тусгаарлалтаасаа гараад 14 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа. Эдгээр иргэдийн хөдөлгөөн маш замбараагүй байна. Сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаасаа гарч бааранд орсон зөрчил гаргаад байна. 

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд тодорхой эрсдэлд байгаа. Мөн тусгаарлалтад байх үедээ өгсөн хаяг дээрээ байхгүй шилжээд явчихсан тохиолдлууд гарч байна. Хаана байгаа нь тодорхойгүй. Нийт 804 иргэн өрхийн тусгаарлалтад байгаа. Үүнээс орон нутагт 95 нь байна. Давхардсан тоогоор 524 иргэн тусгаарлалтад байсан хаягаа сольсон, хөдөлгөсөн байна. Хамгийн гол нь өрхийн тусгаарлалтад байх 14 хоногийн хугацаанд дахин шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол гарсан. Монголчуудыг амны хаалт "аварч" байна" гэлээ.
 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 29
103.14.37.4
зочин

Иймэрхүү ухамсар дорой юмнууд л эх орноо голж гадаадад тэнүүчилдэг юм шүү дээ иймд эх орон ард түмнээ эрсдэлд оруулан оруулан байж тэднийг \nоруулахыг зогсоох хэрэгтэй

2020 оны 05 сарын 29
103.229.122.59
харамсалтай

ХОРИО цээр тогтоогоод сургууль, цэцэрлэгүүдийг хаагаад байгаа. ЖИЖИГ бизнестэй хүмүүс ажилгүй болсон. БАС хоорондоо 1-2 метрийн зай барь, ариутгал цаг ямагт хий гэж байгаа. ГЭТЭЛ ХҮН олноороо цугладаг захуудыг ажлуулаад байгаа. ОЙЛГОХОД хэцүү. ХОРИО цээртэй юм бол юуны өмнө хүн цугладаг газруудаа хаах ёстой. ЭСВЭЛ хорио цээрээр жүжиг тавиад байгаа юм уу?