Халагдах цэргүүд шинэ цэргүүдийг дэглэсэн хэргийг Цагдаагийн газрынхан шалгаж дуусжээ


Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамц согтуудаа байлдагч Ц.Б-ыг зодож, амийг нь хохироосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн үргэлжлүүлж буй. ЗХЖШ-ынхан ангийнх нь захирагчийг ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй, бусад албан тушаалтанд ч хариуцлага хүлээлгэсэн. 

Энэ явдлаас өмнө зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан ирсэн залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тархсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дууссан байна. 

Дээрх хэргийг цэргийн албанаас халагдаад явсан Э.Мөнхбаатар, Н.Одмандах, Ц.Энхбат нар үйлдсэнийг тогтоон шалгаж дуусаад Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн аж. 

Хяналтын прокурор Э.Ариунболд тэдэнд Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн”, 28.4-1-т заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. 

Улмаар өнгөрсөн долоо хоногт гэм буруутай, эсэхийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлож, хохирогч Э.Хүдэрчулуун, Б.Шинэбаяр, Ц.Амархүү нарыг хуралд оролцуулахаар болсон ч удирдлага нь “Цар тахлаас үүдэн цэргийн алба хаагчдыг гадагш гаргахгүй байгаа” хэмээсэн учраас ирэх сарын 5-ныг хүртэл хурлыг нь хойшлуулсан юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.2
    2021/04/21

    Монголчууд минь бие биедээ энгийн, хүндэтгэлтэй хандаж сурах чухал байна.

    Хариулах
  • 202.126.89.133
    2021/04/21

    Тэгвэл чи өөрөө орон доороо орж үз дээ чам шиг эр сүг цэрэгт явж үзсэн юмуу энэ хэл яриа нь эвдэрсэн юмнууд өөрсдөө очоод яах бол

    Хариулах
  • 103.57.92.137
    2021/04/21

    Хохь чинь биеэ аваад явж чадахгүй амьсгаанууд үхсэн ацных нь дэг аав ээжийхээ өврөөс гараагүй нуснууд ганц хоёр алгадуулаад амиа хорлоно хүн буудаж ална ганц шанаадахаар үхчихнэ.Яасан болор хундага шиг хэврэгэ болчихсон гарууд вэ? хэт их нэг талаа барьдаг болжээ зодох дарамтлах дэглэх мөнгө шаналгах зэрэг нь мэдээж буруу үүнийг л засахын тулд бага дарга салаан захирагч нар ангид цэргүүдтэй ажиллаж байгаа.Цэрэг шоронгийн сэтгэл зүйчид гэж бэлтгэгдсэн гарууд яацын нэгэнт нэгийгээ золбин нохой шиг буудаад алчихсан хойно нь сэтгэцийн асуудалтай тогтворгүй зан чанартай гэж улиал хуцаад яахын.1980 оны цэргүүд зовлонт хайрханд мацаж улиастайн жаварт зэрэгц командтай зогсож цээжиндээ буу цэнэглүүлж цусан гарт боловсролгүй жинхэнэ малчин байсан малнаасаа ялгарахгүй гаруудад гартаа тааралдсан бүгдээр нь нүдүүлээд үхээгүй бэртээгүй матаагүй харин ч улам өнгө орон гялалзаж байсан тэр цаг сайхан байж дээ.ХҮҮХДҮҮДЭЭ Л цэрэгт явуулахаа больчих хацрыг нь үнсээд үнсүүлээд одсон хөөрхий нялхых нь үнэр гараагүй хүүгийхээ хөрсөн цогцсыг хүлээж авахыг хэн ч хүсэхгүй энэ бол сүүлийн үед армид бүр хэвшлээ энэ байдлаа зассан хойно нь хүүхдээ цэрэгт үдье тэр цаг иртэл хүлээж бай

    Хариулах
  • 150.129.140.101
    2021/04/21

    1988 онд хал цэргүүдэд бүтэн жил дэглүүлсэн асуудалийг сэргээж шалгуулаж болох уу өйн. Хөдөөний хүн бнаа

    Хариулах