Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа үйлдлийг таслан зогсоожээ


Экологийн цагдаагийн албанаас энэ сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажиллажээ.

Хяналт шалгалт хийхэд гэмт хэргийн шинжтэй долоо, зөрчлийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлсэн байна. Улмаар “Ялбаг” гэх газарт хууль бусаар байршуулсан эксковатор 20, ковш долоо, ачааны машин дөрөв, алт угаах төхөөрөмж 12, Харганат гэх газарт эксковатор ес, ковш зургаа, алт угаах төхөөрөмж хоёр, Өлөнт гэх газарт эксковатор долоо, ковш гурав, Хорийн даваа гэх газарт  экскаватор 10, алт угаах төхөөрөмж хоёр нийт 82 техник хэрэгслийг ууланд нуусан, нутгийн иргэдийн гадна байрлуулсан байсныг бүртгэлжүүлсэн байна. Ингэхдээ таван хэсэг газарт нэгтгэн байрлуулж, 77 техник хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, тус аймаг дахь цагдаагийн газрын дарга, сумын удирдлагад уулнаас татан буулгах, дахин хууль бусаар ашигт малтмал олборлуулахгүй байх арга хэмжээг авч хуулийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.232
    2021/04/21

    Еэ гялай ашгүй дээ . Баяр хүргэе

    Хариулах