АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар тодруулж, 5 сарын 2-нд батламжилна


Өнөөдөр М.Тулгат даргатай АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал коронавирус цар тахлын эсрэг халдвар, хамгааллын дүрмээ баримтлан цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа

Тодруулбал тус хурлаар:
1. Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
2. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох шалгаруулах журам батлах
3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэг байгуулах
4. Ээлжит цахим XII Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах
Бусад 1. Цахим шилжилтийг идэвхжүүлэх ажлын хэсэг байгуулах
Бусад 2. Үндэсний бодлогын хорооны гишүүдийг анкетжуулах
Бусад 3. ДоСХ-ны гишүүн Н.Болдбаатарыг өөрийн хүсэлтээр нь чөлөөлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжлээ.  
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр горилогчдын дунд удахгүй дотоод сонгууль болох бөгөөд уг сонгуулиар хамгийн олон санал авч гарч ирсэн нэр дэвшигчээ ёсчлон батламжлах  тус намын Их хурал 2021 оны 05 сарын 02-нд товлогдсон юм.
 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.207
    2021/04/21

    АНийнхан яагаад МАН тай нийлж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугаслах гээд байгаа юм бэ ! Уг нь энэ увайгүй аргыг нь таслан зогсоохоор тэмцдэггүй юмуу!

    Хариулах
  • 64.119.16.189
    2021/04/21

    Санжмятав хамаагүй дээр шүү

    Хариулах