АН-ын дарга Ц.Туваан сонгуулийг будилуулахын тулд АНУ-ын томоохон лобби групптэй гэрээ хийсэн үү

Х.Есү
2021/04/22

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх үеэрээ ноцтой мэдээлэл дэлгэлээ. Тодруулбал, АНУ-ын DCI гэх лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг групп УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Тувааны гарын үсэг зурж, 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан талаар мэдээлсэн юм. Тус гэрээг дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд байгуулжээ. 

Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны энэ хугацаанд АНУ-ын нөлөөллийн томоохон компанитай гэрээ байгуулсан нь АН сонгууль будилуулах ажлыг хийж эхэлсэн үү гэдэг хардлагыг төрүүлж эхэллээ.

“Foreign Lobby”-н хөндсөн асуудлуудын үр нөлөө нь жилд 500 сая ам.долларын асуудалтай холбогддог байна. Уг байгууллагыг үүсгэн байгуулагч нь Жулиан Пэкэ гэж олон улсын лобби асуудлыг сурвалжилж, олон удаа шагнал хүртсэн Жулиан Пэкэ гэдэг хүн байдаг бөгөөд тус байгууллага нь улс төрийн орчин дахь гаднын нөлөөлөл, лобби чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Тэгвэл Арчилсан намаас уг асуудалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргажээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.215
    2021/04/22

    Ардчилсан энэ замбараагүй Женко г дагасан нохойнуудаас салахгүй бол бүр нэр хүндээ алдаж дуусах нь

    Хариулах