ГХЯ: Өнөөдөр БНХАУ-аас 600,000 тун Verocell вакцин авчирна

С.Гандэлгэр
2021/04/22

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Verocell  вакцинаас өнөөдөр 600,000 тунг татан авахаар болжээ.

Тодруулбал Гадаад харилцааны яамнаас "Өнөөдөртөө хоёр онгоцоор нийт 600,000 тун Verocell вакциныг татан авна. Эхний онгоц орой 21:00 цагийн орчимд газардах төлөвлөгөөтэй байгаа бол удаах нь шөнө дунд ирэх тооцоололтой байна" гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын өдрүүдэдБНХАУ-аас 900,000 тун Verocell вакциныг тээвэрлэн авчирна гэж мэдээлсэн. Вакцин ирснээр эргээд өдөрт 40-50 мянган хүнийг хамруулах боломжтой гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдсэн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.