Өмгөөлөгч Б.Баасанцогт Сүнээ рүү мөнгө шилжүүлсэн баримт ИЛ болжээ


Баттулгын Баасанцогт гэж өмгөөлөгчийг бүгд мэддэг болсон. Шүүгч нартай наргисан. Дараа нь алга болсон, тэгээд олдсон. Улмаар томоохон гэмт хэргүүдийн хувь заяатай холбоотой гэж болох төлөвлөгөөнүүд гарч ирсэн гээд олон скандалыг үүсгэсэн өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой ноцтой шинэ баримтууд ИЛ боллоо. 

Тэрбээр тагнуул, цагдаа, шүүгч, бүр иргэн Сүнээ буюу /Б.Сүндэръяа/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн баримтуудыг Та яг одоо харж байна.


Тухайлбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 15 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн дүү А.Батхуяг руу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж руу 7,000,000 төгрөг, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар руу хоёр удаагийн гүйлгээгээр 12,000,000 сая төгрөгийг тус тус шилжүүлжээ.


Мөн ҮАБЗ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх 1,230,000, А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу 10,650,000 төгрөг, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан Т.Мөнх-Оргил руу 3,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын дансны хуулга дунд Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон гэгдэж буй иргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн баримт хүртэл байсан бөгөөд “Балетын төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөг шилжүүлсэн байв.

Эндээс хамгийн их анхаарал татаж буй нэг гүйлгээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Моёлын Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-аас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. 

Учир нь саяхан Европын томоохон мэдээллийн сайт болох “Europorter” монголын тухай ноцтой баримт дэлгэж, шуугиан дэгдээсэн. Тодруулбал, Х.Баттулгын туслах асан М.Отгонжаргал гэгч эмэгтэйн хамаарал бүхий дээр нэр дурдагдсан компани руу 100 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн нь баримтаар ил болсныг зарласан. Гэтэл тус компаниас өмгөөлөгч Б.Баасанцогт санжхүүжилт авч, улмаар ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж тэргүүтэй нөхөд рүү мөнгө шилжүүлж байсан уу гэх хардлагыг дагуулж байна.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.201
    2021/04/23

    Наад новшийн шүүгчыг шүүхээс бүр халаачээ

    Хариулах
  • 103.57.94.174
    2021/04/22

    Жинхэнэ мафи. Энэ бүхэн Гансүх, Баттулгын хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлж байна даа. Ёстой л идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэгч юмм болох нь дээ

    Хариулах
  • 202.55.188.41
    2021/04/22

    Eostoi mafiin suljee baiguulchihsan yum bndo. Aimaar yuma. Battulgin gar hul bolson setguulch Mukhbayasgalan. Otgon. Uyangaa nar hediig avch buzar amaara hun gutegdeg yum boloo

    Хариулах
  • 192.82.86.199
    2021/04/22

    Идсэн эрүү хэзээ нэг цагт хувхайрна.

    Хариулах
  • 202.9.46.127
    2021/04/22

    Баттулга, Гансүх нар аймаар юм хийдэг юм байна даа энэ өмгөөлөгч мөнгийг нь таадаг юм байна. Зарим хүн ийм л Ерөнхийлөгчийг өмгөөлж хамгаалаад байна , нөгөө Женко ард түмнийг хооронд нь алалцуулах гээд бүх л оролдлогыг хийж байна. Хурдхан энэ дарангуйлагчаас салах юмсан

    Хариулах
  • 122.201.21.5
    2021/04/22

    Ийм л новшийн хулгайч үхэхдээ үхэр буугаа гэгчээр ард иргэдийг өмхий санааныхаа өмнө бариад хуцаад бгаа юм ш дээ. Импичмент л тохирно үүнд

    Хариулах