КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүн амны хаалтаа авч болох уу?

С.Гандэлгэр
2021/04/22

Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болж байгаа иргэд бий. Тэд амны хаалтаа авч болох эсэх тухайд эрүүл мэндийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Бум-Очир “Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Гэвч иргэдэд амны хаалтаа зүүхийг зөвлөж байгаа.

Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болсон хүн өөрөө халдварт өвчнөөр өвчлөхгүй ч бусдад тараах эрсдэлтэй. Мөн халдвар хамгааллын дэглэмээ барина.

Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүн халдвар авах эрсдэл бий. Тиймээс амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ ч сахина. Өөрөө халдвар авах болон бусдад тараах эрсдэлтэй гэж ойлгох хэрэгтэй. Тайвширч болохгүй.

Нэгдүгээр тунгийн хувьд вакцинаасаа шалтгаалаад дархлаа тогтох нь өөр, өөр. Тухайлбал 50-60, 70%-ийн дархлаа тогтдог” хэмээн тайлбарлав.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.201
    2021/04/23

    Короноо шинэ омог бий болж бхад маскаа авах нэг нь аваа..кк

    Хариулах
  • 66.181.191.198
    2021/04/22

    Юун амны хаалт авах вэ

    Хариулах