Х.Баттулга маргааш Монгол Улсын Дээд шүүхэд очиж, нийт шүүгчидтэй уулзана


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүнийхээ дагуу маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо.

2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмэндээ хандан гаргасан илгээлтдээ “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.154
    2021/04/23

    Ёрөнхийлөгчөө хүмүүс амь насаа алдах нь ихэвлээ Наад явуургүй турхиралтаа зогсоогоочээ

    Хариулах
  • 66.181.180.47
    2021/04/22

    Ингээд нар нарны алтан шар цацраг нам маань чадарлаа гэж үү? Баттулга ахаа АН г хамт татан буулгаад нэгмөсөн дампуурцгааяа ХҮН намаа өөд өөд нь өргөн дэвшүүлж шаазгай Доржхандыгаа их боссоор өргөмжлөөд ард нь хоёулаа балиашаглаад нэг сайхан идэж ууж авьяа нөгөө монгол улсын тэргүүн оцогногч Баска маань бүүр нэг алингаа алдлаа банкны дилер болчихсон тууж явна тэрнийгээ зохицуулахгүй бол наадах чинь үнэхээр сонин гар байна.Ордон дотор оцогноод яваа юм уу? донтой гарыг яах гэж анхнаасаа хажуудаа авсан юм Баска мину хаана оцогноогоо хийгээд явнаа мөд тавихгүй шинжтэй шүү ккк

    Хариулах
  • 202.21.108.13
    2021/04/22

    Зочин Монгол улсын ерөнхийлөгч УДШ-д МАН-ыг тараах тухай үндэслэл, баримт нотолгоогоо мгаргаж өгөх нь маш зөв асуудал юм даа.Уг асуудлыг яаж шийдвэрлэх нь УДШ-ийн эрх мэдлийн асуудал юм.УИХ-ын 62 энэ асуудалд нөлөөлөх гэж оролдох нь мэдээж.

    Хариулах
  • 202.9.46.127
    2021/04/22

    Баттулга эрүүлүү , сэтгэцийн өвчин тусчихаад мэдэхгүй яваа юм биш биз дээ, өөрийгөө хянаж чадахаа байсан бол ямар ч үйлдэл хийнэ шүү. Ард иргэдээ талцуулж алалцуулах гээд нэг л биш

    Хариулах