Ц.Ганзориг: Маргаашаас эхлэн өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулна


Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: 


Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулсан байгаа.  Хоёр дахь тунд 3 орчим хувийг хамруулсан. Маргаашаас эхлэн өдөртөө 49,000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-тас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийнхнээ вакцин хамруулж эхэлнэ. Ингээд өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулна.

Дөнгөж сая 300,000 тун Vero Cell  вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин тус бүр 300,000 тун вакциныг татан авна" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.