Хөл хориог дахин сунгах эсэхийг ӨНӨӨДӨР эцэслэн зарлана


Өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаан хийх бөгөөд хуралдаанаар хөл хориог дахин сунгах эсэхийг эцэслэн шийднэ.  

ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК руу оруулсан юм. УОК энэ асуудлаар өнөөдөр өглөө хуралдаж, саналаа Засгийн газрын ээлжит бус хуралдаан руу оруулах аж.

Улсын онцгой комисс маргааш дахин хуралдана. Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг хэлэлцэж, тодорхой журам, саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.  Хөл хориог сунгах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд зарлана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна