Зөвшөөрөлгүй барьсан төмөр шон, хаалт, хайсуудыг буулгаж эхэллээ

С.Гандэлгэр
18 цаг 2 минутын өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан төмөр шон, хаалт, хайсуудыг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас эхлүүлжээ. 

Дөрөвдүгээр сарын 22-ны Пүрэв гарагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд орших "Блю Скай" зочид буудлын гадна, нийтийн эзэмшлийн талбайг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр шон, хаалтуудыг чөлөөлсөн байна. 

Энэ ажил цааш үргэлжлэх тул эрүүл, аюулгүй, тохь тухтай нийслэл хотыг хамтдаа бүтээхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж ажиллахыг хотын дарга Д.Сумъяабазар уриалав.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.167.95
    12 цагийн өмнө

    ЗӨВӨӨ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА ШҮҮ, АМЖИЛТ, ЖИРИЙН ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА, БҮХ ДҮҮРЭГ ХОРООНД ИЙМ АЖИЛ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, АМЖИЛТ

    Хариулах
  • 202.9.40.91
    16 цагийн өмнө

    Зөв.Муухай өнгө үзэмжгүй.Хашаа хайсны жижигхэн сэтгэлгээтэй улс шиг

    Хариулах