А&М лаборатори эерэг биетэд тэсвэртэй, илүү хурдан тархах чардвартай coivd 19 -ийн шинэ төрлийг илрүүллээ.


АНУ-ын Техас муж дахь A&M их сургуулийн олон улсын эрүүл мэндийн судалгааны төвийн эрдэмтэд эсрэг биетэд тэсвэртэй, илүү хурдан тархах чадвартай Covid 19-ийн шинэ төрлийг илрүүлсэн байна.

Энэхүү шинэ төрлийг BV-1 хэмээн нэрлэсэн бөгөөд ханиадны шинж тэмдэгтэй байсан залуу оюутны шинжилгээнээс илрүүлжээ.

Техас мужийн A&M их сургуулийн нян судлаач Ben Neuman хэлэхдээ “Covid 19-ийн энэ шинэ төрөл нь асар хурдан тархах чадвартай. Эсрэг биетэд өндөр тэсвэртэй байгаа нь батлагдлаа. Ингэснээр маш хүндээр өвчлөх аюултай” гэж мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна