Хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 жолоочид Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авчээ

С.Гандэлгэр
2021/04/23

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 25 жолоочийн тээврийн хэрэгслийн хураан авч, 28 жолоочийг Зөрчлийн хуулиар 25000 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Иймд иргэдийг хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчихгүй байхад анхаарч өөрийг болон бусдыг халдвараас хамгаалахыг УРИАЛЖ БАЙНА.

Arslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна