Ерөнхийлөгчид МАН-аас шаардлага хүргүүллээ


Монгол ардын нам /МАН/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэв. Шаардлагыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 

Монгол Ардын Нам нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөн ажилласаар ирсэн бөгөөд аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын үндэс нь Улсын Их Хурлын сонгуульд олонхын санал авсан нам, эвсэл Засгийн газраа байгуулж сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд оршдог. 

Ардчилсан нийгэмд ард түмний сонголт хамгийн эрхэм дээд шийдвэр байх учиртай. 

2. Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэнд тэгш шударга хүртээх зарчмыг удирдлага болгож, хууль бусаар бусдын эзэмшилд байсан 900 гаруй лицензийг цуцалж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Багануур, Бор-Өндөр, Асгат, Салхит, Тост, Тосон Бумбын орд, Гутайн даваа, Хармагтайн орд, Ноён Уул зэрэг байгалийн  баялаг, орд газар, үйлдвэр аж ахуйн газруудыг ард түмний мэдэлд буцаан авсан. Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, хүүхэд бүрд сар бүр нэг зуун мянган төгрөг олгож, Оюутолгойн ордын үр өгөөжөөс Монгол Улсын иргэн бүрдээ гадаад, дотоодод амьдарч байгаагаас үл хамааран гурван зуун мянган төгрөгийг хүртээсэн. 

Харин танаас 

3. Ардчилсан нам бол Монгол Улсын ардчиллын тулгуур баганын нэг юм. Гэтэл 

Харин 

Бид иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд ямагт хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд улс төрийн  намуудын төлөвшил, парламентын ардчиллын төлөө цаашид ч тууштай зогсоно. Монгол Ардын Нам улс төрийн ууган хүчин, эрх баригч намын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүх намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах санаачлагыг гарган, нийгмийн хүлээлтэд нийцсэн олон намын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө манлайлан ажиллах  болно.  4. Ард түмний хэлдгээр шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлдэг ёсыг халж, олон жил хүлээгдсэн шүүхийн шинэчлэлийг хийсэн нь энэ удаагийн парламентын чухал алхам боллоо. 

Хууль, хяналтын байгууллагыг ашиглан бусдын өмч хөрөнгийг дээрэмддэг, шударга иргэдийг хохироодог, өрсөлдөгчөө намнадаг явдал сүүлийн дөрвөн жилд улам бүр гаарч байгааг хохирсон иргэд үйл баримтаар нотлон ярьцгааж байна. 

5. 

Төр ард түмнийг холбож, улс төрийн намуудыг зөвшилцүүлж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангах үндсэн үүрэгтэй албан тушаалтан болохыг тань дахин сануулж, эдгээр хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. 6. Та мэдэгдэлдээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэдгээ олонтаа нотолж хэлсэн нь олон түмэнд айдас түгшүүр төрүүлж байна. Ардчилсан Монгол Улсад хунтын дарангуйлал, цэргийн дэглэм тогтоох ил, далд хүсэл байна уу гэдэг болгоомжлол нийгэмд үүсээд байна. 

7. 

Манай намын дүрэм, бүтцэд цэргийн болон цэрэгжсэн бүтэц огтоос байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Харин ажиллахаа илэрхийлж байсныг сануулахад илүүдэхгүй болов уу

8. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар оффшор бүсэд байгаа 17 тэрбум америк долларыг Монгол Улсад оруулж ирнэ гэсэн таны амлалтанд сонгогчид итгэж төрийн тэргүүнээр сонгосон. 

Энэхүү хууль бус үйлдлээ Монголын ард түмэнд баримттайгаар тайлбарлахыг танаас шаардаж байна.

9. Таны нэр холбогдсон Хонконгийн компанид зарагдсан Монгол Улсын стратегийн орд Төгрөг нуур, Майдар хот байгуулна хэмээн олон зуун хүнээс авсан хандивын орлого, үлгэр мэт яригдсан аж үйлдвэрийн парк, арван жилийн өмнө баригдах байсан төмөр замын төслийг зогсоож, Монгол Улсын төсөвт орох байсан арван тэрбум америк долларыг үгүй хийсэн, улмаар төмөр зам барих нэрийдлээр Чингис бондоос авсан хоёр зуун наян сая америк доллар зэрэг олон хууль бус үйлдэлдээ баримттай тайлбар хийхийг хатуу шаардаж байна. Эдгээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүддээ өнөөдрийг хүртэл тайлбар хийхгүй байгаа тань олон нийтийн хардлагыг улам баталгаажуулж байна. Мөн  юм. 

10. Таны хийсэн илгээлт гэх зүйл нь Монгол Ардын Намын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож үнэт зүйл, итгэл сэтгэлээрээ нэгдсэн эгэл жирийн намын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд бүдүүлгээр халдсан явуургүй үйлдэл боллоо гэж манай намын мянга мянган гишүүд, дэмжигчид үзэж дахин энэ үйлдлээ давтахгүй байхыг танд хариуцлагатай анхааруулж байна.

Зуун жилийн түүхтэй Монгол Ардын Намын үнэт зүйл нь Улс үндэстнийхээ тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалж, чөлөөт эдийн засаг, өмчийн олон хэлбэрийг хангахад оршдог.  Коронавируст цар тахал хүн төрөлхтнийг нөмөрч, Монгол Улсад олон мянган иргэн халдвар авч, 50 гаруй хүний алтан амь эрсдэж, улс орон, ард иргэдэд нөхөж баршгүй гарз хохирол учраад байна. Монгол Улсын Төрийн тэргүүн та Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Монгол төрийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэхийн зэрэгцээ, цар тахалтай тэмцэж буй Улсын Их Хурал, Засгийн газар, ард иргэд, албан хаагчидтайгаа хүчээ нэгтгэн, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийн төлөө сэтгэл гарган хамтран ажиллахыг уриалж байна гэжээ.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.95
    Өчигдөр

    Хүрэлсүх ч төмөр өргөдөг Баттулга ч адилхан өргөдөг энэ хоёрыг рингэ засаад зодолдуульяа нэгнийхээ нүдийг түрүүлж таглаж хэн нэгнийхээ үүдэн шүдийг хуга шаасанд нь ялалт өгий

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/25

      Хөөрхий муу Женко Хүүкт ингэтлээ хулихдуулах гэж дээ.Зууны манлай хулигдагч МАН-ын дарга хурандаа болжээ

    • 66.181.191.29
      2021/04/25

      аль ч адилхан.Гэхдээ Хүүк нь арай илүү хүн муутай нөхөр

  • 202.55.184.253
    Өчигдөр

    Genco Battulga uhehde uher buuga tavindaa

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/25

      Женкоог дуугарсанч,дуугүй байсан ч ялгаагүй МАН,АН 2 балбахдаа л балбана. Тэгэхээр эр хүн байна даа дуу гарч байгаад балбуулахыг нь сонгонога биздээ.

  • 103.14.37.125
    2021/04/23

    Сайн байна. Энэ ерөнхийлөгч гээд байгаа гэмтэн хэрэгтний хуулийн хугацаа нь дуусахаар хурданмбаривчлахгүй бол зугтаана шүү

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/25

      Энэ гэмтнийг дээр залархад нь Хүүк тусалсан ш дээ. Хүүк хүн муутай л эр байна.Нэгэнт нөхрөлсөн бол таарахгүй бол чимээгүй л байна биздээ

  • 66.181.178.49
    2021/04/23

    Одоо болилдоо , унасан байхад нь л өшиглөцгөөгөөд байх юм

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/25

      Хүүкт тийм хүн чанар байхгүй ээ.Цохиж унагачихаад л балбах гэдэг юм билээ.

    • 66.181.191.29
      2021/04/25

      Эр хүний наад захын чахаргүй хулхидана,