Эрхэм Ерөнхийлөгчийн “элийрэл”-д Дээд шүүх цэг тавих уу?

С.Гандэлгэр
2021/04/23

Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахал манай улсад “нүүрлэж”, хөл хорионд сэтгэлзүйн хувьд хүндхэн суугаа ард түмнээ төрийн тэргүүн гайхшруулж дуусахгүй нь бололтой.

Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, боломжтой газруудад ор дэлгэж, эмч нар хүртэл өвдөж сайн дурынхныг хүртэл дайчилж буй энэ хэцүү цаг үед улстөрчдийн тэр дундаа үүргээ умартсан төрийн тэргүүний увайгүй олон үйлдлийг иргэд харцгааж байна аа.

Ойр ойрхон ҮХЦ-рүү өөрийн биеэр очиж ҮХЦ-ийн дарга, гишүүдтэй уулзаж байсан бол ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэр гармагц МАН-ыг тараах ёстой, татан буулга хэмээн мэдэгдэл хийж, МАН-ын тараах захирамж гээчийг гаргаж Дээд шүүхэд хүргүүлээд байгаа. Мэдэгдлийнхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб руу гүйж хүрсэн нь “Цэрэг арми хөдөлгөх гэж байна” гэсэн цуурхалыг дэгдээж, тус газраас гэнэтийн хэвлэлийн хурал зарлаж, баахан бужигнуулсан.

Дээр нь сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжигчдийн зүгээс илтэд иргэний дайнд өдөөн хатгаж, элдэв зүйлд  уриалан дуудаж байгаа энэ цаг үед ноён генералын үг илүүдэж, иргэдэд айдас, болгоомжлол төрүүлэв. 

Харин өчигдөр эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга иргэддээ хандан “илгээлт” нэртэй мэдээлэл хийлээ. Улмаар өнөөдөр Дээд шүүхийн нийт шүүгчидтэй уулзахаар төлөвлөсөн нь цаад хэд нь хүлээн авах боломжгүй гэдгээ учирлажээ. Учир нь Дээд шүүхийн хэд хэдэн ажилтнаас ковид-19 илэрч, тусгаарлалтад орсон байгаа , мөн хөл хорионы дэглэм зөрчин цуглаж чадахгүй гэжээ.

Үндсэн хуулийн цэийн хувьд Ерөнхийлөгчийг удаа дараа хүлээн авч, “найрсаг” байсан нь түүний нөлөөнд автсан уу гэх хардлагыг төрүүлж байсан нь нууц биш.

Харин өнөөдөр Улсын Дээд шүүх хувийн эрх ашгаасаа болоод бараг л “солиорчихсон” яваа гэхэд хилсдэхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮХЦ-тэй ижил хүлээн авч уулзаагүй нь улс төрөөс хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм гэдгээ нотолсон хэрэг боллоо гэж хэлж болох юм аа.



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.148
    20 цагийн өмнө

    tarsan ni zuv shuu ta nar hojmoo bayarlah bolno MAN mongol uls bish,mongoliin emgenel shuu olon humuus huurtaj baigaagaa hojmoo oilgoh bolno

    Хариулах
  • 192.82.75.4
    2021/04/24

    Дээд шүүхийн карантин мөдгүй шиг, ХҮН намаас дэвшихийг ярилцаж болох уу

    Хариулах
  • 202.55.184.252
    2021/04/24

    Ganzorig general chin Battulgin buuni nohoi gar huln bolsin hun shuu. Ard irgediig taltsuulj uimeen samuun garval ene buruurai shu

    Хариулах
  • 64.119.19.23
    2021/04/24

    Ерөнхийлөгч маань прокурор, шүүх, ҮХЦ, УДШ үрүү гүйсээр байгаад хугацаагаа дуусгалаа даа. Энэ нь хөмхий зуусан, муухай харсан, сөөнгө хоолойгоор гомдлоо илэрхийлсэн дүр зураг буув.

    Хариулах
    • 202.126.90.146
      2021/04/24

      Yaaag vnen.duu hooloi n ontsgvi sjhvv

  • 202.179.27.198
    2021/04/24

    БАТТУЛГАА ОРОСООС ОРУУЛЖ ИРСЭН 20 САЯ ДОЛЛАРААСАА ТАРААГААЧ ОДООЛ ТАРААДАГ ЦАГ ШҮҮ.

    Хариулах
    • 202.126.90.146
      2021/04/24

      Naadah chin avilald uguh mungu bhgvi uy.

  • 122.201.31.195
    2021/04/24

    Хааны алба халаатай эзний алба ээлжтэй, яасан их шунана вэ.

    Хариулах
  • 202.9.46.58
    2021/04/24

    ерөнхийлөгчийн зөв. Одоо дээд шүүх хууль зөрчсөн, төрийн дээр гарсан намыг тараах хэрэгтэй

    Хариулах
    • 202.126.90.146
      2021/04/24

      Ervvl bish hvn l iim um yarina.

  • 66.181.180.233
    2021/04/24

    Ерөнхийлөгчөө дэмжинэ гээд л халуурах юм. Ядаж ард түмэн улс орны язгуур эрх ашгийн үүднээс нүдээ нээгээд юу хэлэх гээд байгаагаа ойлго л доо. Би зөв зүйлийг хийж байвал ерөнхийлөгчийг ч, эрх баригч намыг ч дэмждэг. Гэхдээ буруу зүйл илэрхий үйлдээд байвал таны эрх ашиг хөндөгдвөл би дэмжинэ гээд байх уу Хүнд өөрийн ухаантай бай гээд бөндгөр заяасныг ойлгож байна уу

    Хариулах
  • 202.179.26.180
    2021/04/24

    Еранхийлөгч өө Дэмжиж МАН-ын Бөгсны алчуур юу ч гэж Хуцаж байсан ч Иргэд сонгогчид Ерөнхийлөгчийнхөө талд зогсоно,

    Хариулах
    • 202.126.90.146
      2021/04/24

      Harj l baya

  • 192.82.68.34
    2021/04/24

    Бүх юм түр зуурынх гэдгийг ойлгодоггүй юм байх даа хүмүүс.

    Хариулах
  • 103.57.93.125
    2021/04/24

    ГАНЗОРИГ ГЕНЕРАЛЫГ ӨРӨВДЧИХЛӨӨ ЦЭРГИЙН ХҮН ХЭДХЭН Л ҮГ ХЭЛНЭ БИЗ ДЭЭ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАМААГҮЙ ТЭГЭЭД Л БОЛОО

    Хариулах
  • 103.57.93.125
    2021/04/24

    ШАЛ ОНИГОО ШИГ ЮМ ХАРАГДАХ ЮМАА ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ХАРИН ТҮҮНИЙ ОХИНЫ АВСАН ХОТЫН БАРИЛГЫГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ШҮҮХЭД ӨГМӨӨР БАЙХ ЮМАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙЖ НЭГ НООРЧИХСОН АЙМШГИЙН ГАЗАР ХАРАГДАХ ЮМАА ЕРӨНХИЙ САЙДЫГ МИНЬ БОДООРОЙ САЙН МУУ Ч ХЭЛҮҮЛСЭН ОДОО БИДЭНД ШҮҮХ Л ХЭРЭГЛЭЖ БАЙНА ШҮҮ

    Хариулах
  • 202.9.46.127
    2021/04/24

    Баттулгын бузар булайг уудлавал далай гэсэн үг...Ганзориг гэх генерал сарын дараа зайлах болчихоод солиорцон яваа хүнийг дагаж дэмийрдэг нь юуч в дээ хуультай улс оронд байгаагаа мэддэггүй генерал юм байх даа..Монголын зэвсэгт хүчин ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаанд оролцохгүй , тийм хуультай гээд цэргийн дарга шиг нуруу цэх зогсож байх байсан юм даа өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж.

    Хариулах
  • 202.9.46.250
    2021/04/24

    Хэдэн троллууд нь Баттулгаа сайн асраарай даралт,зүрхээр зуурдаар явчих вий 461 хүлээж байгааг цаг үргэлж санаарай...

    Хариулах
  • 202.126.90.46
    2021/04/24

    Ерөнхийлөгчид маань хуулийн орон тооны болон бус сайн зөвлөгч баймаар юмаадаа тэд нар албаар муухай харагдуулах гэж ийм захирамж юм шиг залигч юм шиг хууль зөрчсөн үйлдэл хийлгэлээ.Дээд шүүхийн шүүгчидийн хариу ойлгомжтой байх.Зөвлөхүүд зөв тийш нь зөвлөх хэрагтэй цалингаа авч байж ажилаа шударга хийх нь чухал.?!?!?!

    Хариулах
  • 122.201.21.5
    2021/04/23

    Уг нь манай хүн Шархадны эмнэлэг явж эртхэн эмчилгээндээ орох ёстой л бна даа.

    Хариулах
  • 192.82.73.93
    2021/04/23

    Гандэлгэр сэтгүүлч нэртэн

    Хариулах