Ц.Ганзориг: Засгийн газар "Карантин 14" шоу нэвтрүүлэгт ямар ч санхүүжилт гаргаагүй

С.Гандэлгэр
Өчигдөр 19 цаг 44 минут

Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар мэдээлэл хийх үеэр "Карантин 14" шоуны талаарх асуултад Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хариулт өглөө. 

Тэрбээр "Энэ нэвтрүүлэгт Засгийн газар, УОК буюу татвар төлөгчдийн нэг ч төгрөг байхгүй. Засгийн газрын хөрөнгө оруулалт, төсвийг УИХ баталдаг, аудит хянадаг. Телевизүүдийн удирдлагууд мэдэгдэл гаргасан байсан. Долоон телевиз хамтран энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Үндэсний татвар төлөгч томоохон компаниуд санхүүжүүлж байгаа. Карантины үед иргэд үзэх харах зүйлтэй байх ёстой гэдэг зорилгоор хийж байгаагаа хэлсэн.

Албан ёсоор хэлэхэд үүнд Засгийн газар ямар ч санхүүжилт гаргаагүй болно" хэмээн мэдэгдлээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.153
    21 цагийн өмнө

    Za aa da.

    Хариулах
  • 150.129.143.90
    Өчигдөр

    АНХААРЧ ҮЗСЭН ХҮНД ОРОЛЦОЖ БГ ТВ ийн СОНИРХОЛТОЙ ПРОГРАММУУДААС АВСАН АЯТАЙХАН НЭВТРҮҮЛЭГ БОЛСОН ШҮҮ НЭР ХҮНДТЭЙ ДУУЧИД ХАМТЛАГУУД Ч ОРОЛЦСОН

    Хариулах
  • 122.201.22.57
    Өчигдөр

    алиа салавдай нарыг их зовоосон байх шүү.

    Хариулах
  • 64.119.27.135
    Өчигдөр

    Тэр шоу бол ямар ч утгагүй зүйл байсан шүү.

    Хариулах