Насаараа хамт амьдрана хэмээн 35 эмэгтэйг залилсан этгээд баривчлагджээ

С.Гандэлгэр
2021/04/24

Японы Осака мужийн цагдаа нар 39 настай Такаши Мияагава гэгч этгээдийг залилангийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Оршин суух хаяггүй, цагийн ажил хийдэг нэгэн эрэгтэй нийт 35 эмэгтэйтэй хамт амьдарна гэж залилаад тэднээс төрсөн өдрийн бэлэг авдаг байсан байна. Тэрбээр төрсөн өдрөө өөр өөрөөр хэлж бэлэг авч байжээ. Одоогоор түүнд залилуулсан эмэгтэйчүүдийн тоо 35 байгаач хяналт шалгалтын явцад цааш нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.

Дээрх эмэгтэйчүүдээс нийт 100,000 иений(2,6 сая) үнэ бүхий төрсөн өдрийн бэлэг авсныг мөрдөж илрүүлжээ. 

Мияагава нь нэгэн маркетингийн компанид ажиллаж, шүршүүрний толгой борлуулахаар айл өрхүүдээр явж байхдаа ганц бие эмэгтэйчүүдийг олж, танилцдаг байжээ. Тэрбээр танилцсан эмэгтэй бүртээ “насан туршдаа хамт амьдарна” гэж амладаг байсан гэнэ.

Түүнд залилуулсан эмэгтэйчүүд нэгдэж “Хохирогчдын Холбоо” байгуулаад хоёрдугаар сард цагдаагийн газарт өргөдөл гаргажээ.


Японы MBS телевиз Мияагаваг цагдаа нарт баривчлагдахаас нь өмнө эрэн сурвалжилж, олж цуглуулсан материалуудаа саяхан нийтэд үзүүлжээ.

Эх сурвалж: Japan Times



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.18
    2021/04/28

    Жаапаан улсын Анандбазар Мянганбаяр А.Сүхбат баян Базараа жинхэнэ далд фронтын дайчин байлдагч нар хүчирхэг илдээ баярлуулсан эдгээр гарууд бол эх орончид юм шүү монголын үрсийг маш олон болгохын төлөө далд фронтод тулалдаж яваа ор дэрний мастерууд шөө манайхаан

    Хариулах
  • 66.181.177.93
    11 цагийн өмнө

    Манай Мянганбаяр шиг гар юм бна ш дээ. Мянганбаяр бас л тэгж амалдаг байсан байлгүй дээ . Бас баян Базараа, А.Сүхбат аварга бна бас л залилан хийгээд яваад байгаа юм бна ш дээ . Хууль журамтай улс сайхан юмаа. Залилан мэхлэгчдийг тав алхуулахгүй юмаа

    Хариулах
    • 202.9.40.189
      2021/04/27

      eyiEQQWz

  • 202.21.116.94
    Өчигдөр

    39 настай юм байж ямар залуухан царайтай хог вэ өөрөөсөө иччихлээ чацуу юм байж би лав аав шиг нь харагдахын байна.

    Хариулах