ЭМЯ: 1,263 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван хүн нас барлаа

С.Гандэлгэр
Өчигдөр 11 цаг 00 минут

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 13,109 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,263 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 29,219 болж байна. 1,263 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол

  • 1,144 нь Улаанбаатар хотод,
  • 116 нь орон нутагт бүртгэгдлээ. 
  • Сүүлийн 24 цагт 487 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,745 боллоо. Халдварын улмаас 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
    • Хөнгөн 2,517
    • Хүндэвтэр 1,375
    • Хүнд 345
    • Маш хүнд 74 хүн байна.
    Өнгөрсөн хоногт таван хүн нас барлаа. Ингэснээр нийт 74 нас барал Монгол Улсад бүртгэгдлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна