Дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэл ихэнх нутгаар цас орно

С.Гандэлгэр
2021/04/24

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө болон маргааш өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг онцгойлон анхаарууллаа. 

2021 оны дөрөвдүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: /өдрөөр/

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

26-нд ихэнх нутгаар,

27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна гэв. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна