Баянхонгор аймагт их хэмжээний цас орж, малчид хүнд байдалд байна

Өчигдөр 16 цаг 34 минут

Баянхонгор аймгийн УЦУОШТ-ийн цаг агаарт зориудаар нөлөөлөх "Баян бороо-1, 2" экспедиц энэ сарын 22-24-нд хур тунадасны хэмжээ нэмэгдүүлэх зорилгоор хангайн сумдын нутаг дэвсгэрт үүлэнд зориудаар нөлөөлжээ.

Үйл ажиллагааны үр дүнд цас үргэлжлэн орж, аймгийн сумдад 19 мм тунадас орсон байна. Цасны зузаан талдаа 22см, гуу жалгандаа 25-35см байгаа аж.

Энэ сарын 23-ны өдөр Баянхонгор, Хориулт, Баацагаан, Баянговь, Баянлиг, Бөмбөгөр, Бодь сумын нутгаар ороогүй бол бусад нутгаар 0.0-6.0мм, 24-ний шөнө Баянхонгор, Хориулт, Эрдэнэцогт, Шаргалжуут, 0.0-0.8мм, бусад нутгаар 2.0-27.0мм цас ороод байна.

Одоогийн байдлаар цасны зузаан Галуут, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Бодь сумдын нутгаар 0-3см, Баянбулаг, Байдраг, Гурванбулаг, Баянөндөр, Хүрээмарал 16-25см цастай байна.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.14
    13 цагийн өмнө

    Бүх аймагт л орсоншдээ

    Хариулах
  • 202.126.89.137
    22 цагийн өмнө

    Ямаа адуу хоёрыг цөөлөхгүй бол монгол цөлийн орон болно оо

    Хариулах
  • 64.119.26.3
    Өчигдөр

    Цас хайлж, өвс ногоо арвин их урганаа. тайван бай

    Хариулах
  • 192.82.69.208
    Өчигдөр

    Tsas hailah baiĺgui dee hund bsal ni ter geed l surtei udaan tesehgui bailgui dee

    Хариулах
  • 139.5.218.87
    Өчигдөр

    Баянхонгор Өвөрхангайн гангийнихараал ьайдагдаж гоё зун болох нь дээ

    Хариулах