ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, дөрвөн хүн нас барлаа


ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.25)-ийн мэдээллээ хийлээ.

"Монгол Улсад сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1264 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдо 30483 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас гурван хүн нас баржээ.

Улаанбаатарт шинээр 1127 тохиолдол бүртгэгдэж, 26515 болсон бол орон нутагт 137 тохиолдол батлагдаж, нийт 3386 тохиолдол боллоо.

Тодруулбал, cүүлийн 24 цагийн байдлаар, 70, 68, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.  Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 86 боллоо.

Үүнээс гадна 658 хүн эдгэрсэн байна. Нийт эдгэрсэн хүний тоо 15403 боллоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна