Дорноговьд дахин нэг цэрэг амиа хорложээ


Хилийн цэргийн 0168 дугаар анги буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн отрядад алба хааж байсан цэрэг амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаач өчигдөр орой малын хашаанд амиа хорлосон байдалтай байсныг 22.00 цагийн үед олсон байна. Тухайн албан хаагч нь Өмнөговь аймгаас цэргийн албанд татагдсан 20 настай нэгэн бөгөөд удахгүй халагдах байсан аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн албан хаагч өөрийгөө боомилсон байдалтай нас барсан юм. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.137
    2021/04/26

    Хүрэлсүх шиг удирдагчийн үед ийм зүйл их гардаг дэлхийн түүх байна. Дээрээ хүчирхийлэл сүржигнэл их байх тусам доороо олон дахин өсөж үржиж байдаг. Ташууранд дуртай монголчууд тархин дундуураа балбуулдаг шинэ ерөнхийлөгчтэй болох нээ

    Хариулах
  • 203.91.115.55
    2021/04/26

    Ихэнх нь дарамт зодуур аллага л бдг юмдаа.сайн шалгаж эзнийг нь олох хэрэгтэй

    Хариулах
  • 150.129.142.58
    2021/04/26

    Ямар сонин юм бэ шууд л амиа хорлолт гээд тогтоочихдог юм байхдаа шалгалт мөрдлөг үзлэг хийдэгүү юмуу

    Хариулах
  • 66.181.190.249
    2021/04/25

    Яачихваа энэ хилийн цэргүүд юу болоод байнаа үхээд дууслаа эсвэл нэгэндээ шүршүүлж үхнэ эсвэл ингээд боомилоод амиа хорлоод үхээд дууслаа УАБЗ н гурван мудакаа хуралдаачээ хараал идсэн улс төрөө хойш нь тавиачээ малнуудаа

    Хариулах