Жорж Флойд КОРОНАВИРУСИЙН халдвар авсан байжээ

2020 оны 06 сарын 04

Цагдаа нарын гарт зуурдаар амиа алдсан Жорж Флойдын биед АНУ-ын шүүхийн шинжилгээний эмч нар задлан шинжилгээ хийсэн байна. Түүний нас барсан шалтгааныг тодруулан шинжилхэд шилэн хүзүүнд даралт үүссэнээс цус харвасан гэсэн шүүх шинжилгээний хариу өнөөдөр гарчээ. Сонирхол татаж буй асуудал нь түүний шинжилгээний хариунд коронавирусийн халдвар илэрсэн байна. 

Мөн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээс Флойд нас барах үедээ Фентанил хэрэглэсэн байжээ. Энэ нь хар тамхины нэг төрөл бөгөөд түүнээс өмнө ойрын хугацаанд МетамФетамин хэрэглэсэн нь тогтоогджээ. Гэвч энэ бүхэн түүний үхлийн шалтгаан болоогүй юм. Цахим орчинд тарсан бичлэгээс үзэхэд Флойдыг баривчлахаар ирсэн цагдаа түүний хүзүү дээр бараг есөн минут чанга өвдөглөсний эцэст Флойд ухаан алдаж буй нь харагддаг.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.