Өчигдөр зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, нэг хүүхэд АМИА АЛДЖЭЭ

С.Гандэлгэр
2021/05/19

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 214 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 4, Орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүүхдийн амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

-Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 

-Унадаг дугуйтай автомашинд мөргөгдөх хэлбэрээр-2

-Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч 1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

-Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-1

-Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.

Хүүхдийн амь хохирсон осол:

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, сумын төвөөс 3 км зайд, шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдож, улмаар 2 хүн гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 44, Орон нутагт 19, Улсын хэмжээнд 63 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА. 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна