ЭМЯ: Коронавирусийн 575 тохиолдол шинээр бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 575 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 50099 боллоо. Үүний 492 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол, 78 тохиолдол хөдөө орон нутгаас бүртгэгдлээ.

865 хүн эдгэрч эмнэлгээс, гэрийн хяналтаас гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 43586 болсон юм.
Мөн зургаан хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 227 болж байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна