Эцэг эхчүүдийн хүүхдэдээ хэлж байсан ЗҮРХ ЭМТЛЭМ үгс


Эцэг, эх болно гэдэг маш том хариуцлага. Хүний цаашдын амьдралд хандах хандлага, бие хүн болж төлөвших хамгийн чухал үе бол хүүхэд нас. 

Энэхүү амин чухал үе дээр нь насан туршдаа тээх сэтгэлзүйн хөндүүр, зовуурыг эцэг эх нь тавих нь элбэг. Болгоомжгүй хэлсэн үйлдэл, нэг үг, харц зэргийг хүүхдүүд өөртөө тусган авдаг. Хүүхдийнхээ сэтгэлд эдгэршгүй шарх үүсгэсэн эцэг эхчүүдийн хөнөөлтэй, хортой үгсийн түүврийг ЗӨВ.МН орчуулан хүргэж байна. 


10 Traits of Toxic Parents Who Ruin Their Children's Lives Without  Realizing It - Small Joys

1. Би багадаа бага зэрэг мариалаг хүүхэд байсан. Ээж минь нэг удаа ''Ийм тарган байх эрүүл бус, чи дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй'' гэсэн. Мэдээж надад санаа зовж хэлсэн гэдгийг нь ойлгосон ч хэцүү байсан.

Би өөрийнхөө илүүдэл жин, гадаад төрхөд үнэхээр санаа зовдог гэдгийг ээж минь мэдсээр байж ингэж хэлсэн нь надад үнэхээр хүнд туссан. Би дасгал хөдөлгөөн хийж, жингээ хаяхыг хичээж буйг мэдсээр байж ингэж хэлсэн нь намайг бууж өгөхөд хүргэсэн. Би ахиж дасгал хийгээгүй, жингээ хаяхаар хичээхээ ч больсон. 


parent-shouting-at-girl-child – The Daily Crisp

2. Би ээж, аавынхаа хий гэсэн зүйлийг ''Яагаад хийх ёстой вэ'' гэж асуухад дандаа л ''Би тэгж хэлсэн болохоор чи хийх ёстой'', ''чи заавал хийх ёстой'' гэх мэтээр ам тагладаг байв. Үнэн учиртаа би сониучирхсандаа л ''яагаад'' гэж асуусан шүү дээ. Зүгээр асуултад хариулж яагаад болдоггүй юм бол оо?


1,010 Mom Grocery Shopping Photos - Free & Royalty-Free Stock Photos from  Dreamstime

3. Намайг багад ээж минь үргэлж л ''Би зөвхөн цүнх, тороо бариулах гэж хүүхэдтэй болсон'' гэж тоглоом шоглоом хийдэг байв. Мэдээж би хошигнол ойлгоно, гэхдээ л ээжийн энэ үгс намайг өөртөө итгэлгүй нэгэн болгосон. Би хэн нэгэнд ямар нэг зүйлээр тусалж, ямар нэг зүйл хийж өгч байж л түүнд үнэлэгдэх юм байна гэсэн сэтгэхүйтэй болсон. Хариу нэхээгүй хайр гэж юу байдгийг би мэдэхгүй.


Yelling at children: What effect does it have, and how can you stop it? |  Daily Telegraph

4. Аав, ээж хоёр минь их муудалцдаг. Муудалцах бүрдээ надад уураа гаргаж, жижигхэн алдаанд минь хүртэл агсарч цамнадаг байсан. Тэд одоо 80 гарсан хөгшид бий. Би одоо тэдэнрүү залгаж, зочилж очдоггүй. 

Эцэг эхчүүдээ, хэрвээ та нар өөр зүйлд уурласан бол хүүхдэдээ битгий уураа гаргаач. Тайван амгалан өсөж торних орчинг хүүхдэдээ бүрдүүлж өгөөрэй.


Working with the sad child: tearfulness, sadness and depression in primary  aged children — Developing Minds

5. ''Ёо, чи чинь ямар эмзэг юм бэ?'' Энэ үг миний зүрхийг зүсдэг. Би чинь хүн шүү дээ, хэн нэгний хийсэн буруу, эмзэглэмээр зүйлд эмзэглэх, гуниглах эрхтэй. Үүнийг ойлгохгүй үргэлж л жинхэнэ асуудал надад байгаа мэт ханддагт нь үнэхээр дургүй.


Tired of Being an Angry Parent? 6 Tips to Control Your Anger

6. Бага байхад ямар нэг асуудал тохиолдол бүрд биднийг өөрийнх нь амьдралд гарч ирсэн ДАРАМТ мэтээр харж, ханддаг байсан. Унах, гэмтэх, гэрийн даалгавраа дутуу хийх гэх мэт хүүхдийн амьдралд цаг тутам тохиолдож л байдаг зүйлсэд маш их стресстэж, биднийг дарамт гэж хардгаа нyyж хаалгүй илэрхийлдэг байсан. Тиймээс ээжтэйгээ ярилцах, харьцах үнэхээр хүндрэлтэй байдаг байлаа.


7 Steps to Defeat Money Depression | Personal Finance | US News

7.Хүүхэд өсгөхөд хэр их мөнгө зарцуулж буйдаа стресстдэг байсан. Үнэхээр хүүхдэдээ мөнгө зарцуулахыг хүсэхгүй байгаа бол анхнаасаа хүүхэдтэй болох хэрэггүй.


Divorced Parents. This story is from my perspective of… | by Scorpio Poetry  | Live Your Life On Purpose | Medium

8. Намайг багад аав ээж минь салсан. Ээж минь асуудал гарах бүрд ''Чамайг аавруу чинь явуулна даа, аавтайгаа очиж амьдраарай чи'' гэхчлэн намайг үргэлж дарамталдаг байсан. Би аавыгаа ямар хүн гэдгийг нэг их мэддэггүй байсан ч ээжийн дуу хоолойн өнгө аяс, сүрдүүлж буйгаас харахад ''аав минь их л муу хүн бололтой'' гэж бодон, жинхэнээсээ аавын гэрлүү явуулчих вий дээ гэж маш их айдаг байлаа. Сүрдүүлэг бол хүүхэд өсгөх сайн арга биш шүү, би гэрчилнэ.


7 Parenting Tips for Managing the Meltdowns of Easily Distressed Children |  ParentMap

9.Ээж маань дүү бид хоёрт үргэлж ''Хэзээ ч битгий хүүхэдтэй болоорой, тэд чиний амьдралыг сүйрүүлнэ'' гэж хэлдэг байсан. Ойлголоо ээж ээ, бид таны амьдралыг сүйрүүлсэн.


Anger Management for Kids: Dr. Hallowell's Advice for Parents

10. Уйлах бол хүний биеийн энгийн л нэгэн хариу үйлдэл. Гэхдээ миний хувьд уйлах бол нүгэл. Ээж минь надад тэгж ойлгуулсан. Би одоо насанд хүрсэн ч уйлахаас үхтлээ айдаг, хэн нэгний уйлж байгааг хараад бие тавгүйрхдэг. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.216
    2021/05/19

    Тийм шүү. Албатай юм шиг хүүхэд гаргачихаад хүүхдээр хүүхэд харуулж дарамтлана. Чи ах нь эгч нь байж дүүгээ харсангүй, уйлууллаа гээд дарамталж байгаа эцэг эхчүүд дэлгүүр хоршоонд тааралддаг. Олон нийтийн газар тийм байгаа аав ,ээжүүд орон гэртээ бүр аймаар байгаа даа.

    Хариулах