Б.Мөнхбаатар: Ипотекийн зээлийн урьдчилгааг 15 хувь болгохоор судалж байна

С.Гандэлгэр
17 цаг 41 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааны талыг нь иргэн, талыг Зээлийн батлан даалтын сан гаргах хувилбарыг ярилцаж байгаа талаар мэдээллээ.

 Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: 

Засгийн газраас гаргасан нэг том шийдвэр бол ипотекийн зээлийн найман хувийг хүүг бууруулж зургаа болгосон.  Найман хувийн хүүтэй байхад өрхийн орлого нь 1,6 сая байж зээлэнд хамрагддаг байсан бол хүүг бууруулснаар өрхийн дундаж орлого 1,2-,13 сая болсон. 

Өөрөөр хэлбэл иргэдийн амьдралын чанар 18,3 хувиар дээшилсэн гэх судалгаа гарсан. "10 их наядын хөтөлбөр" хэрэгжснээр ипотекийн зээл олголт нэг дахин нэмэгдсэн. Тавдугаар сарын 17-ны байдлаар 3944 хүнд 271 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. 2020 онд 5644 хүн зээлэн хамрагдаж байсан. Цаашид 700-800 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой. 

Сангийн яам, Монгол банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн зээлийн 30 хувь дээр нэг гаргалгаа гаргахаар судалж байна. Хуульд нь өөрчлөлтөд оруулбал Зээлийн батлан даалтын сан 30 хувийн урьдчилгааны 15 хувийг нь гаргахаар ярилцаж байна. 

Тооцоолж үзбэл, 100 сая төгрөгийн байр авахад иргэд 30 сая төгрөгийн урьдчилгаа төлдөг. Хэрвээ сангаас 15 хувийн баталгаа гаргаж өгвөл иргэд 15 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд зээлэнд хамрагдах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ иргэд зээлдээ хамрагдах боломж нь нэмэгдэж байгаа ч зээл төлөлт нь нэмэгдэхээр харагдаж байна" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна