Генерал Д.Ганзориг: Хятад цэргүүдийн сахилга бат, бэлтгэгдсэн байдал нь өндөр түвшинд байдаг


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хуурай замын цэргийн атташе, ахлах хурандаа Яан Сюнийн Монгол Улсад ажиллах үүрэгт хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ. Уулзалтад тус яамны цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай хамт оролцсон юм.

 
Хошууч генерал Д.Ганзориг “Хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ахлах хурандаа Яан Сюнийн оруулсан хувь хэмжээлшгүй их юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж, цэргийн өндөр түвшний айлчлал, буцалтгүй тусламж, хамтарсан дадлага, боловсролын сургалт зэрэг олон хэлбэрээр өргөжиж байна. БНХАУ-ын Ардын Чөлөөлөх арми “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургуульд 2006 оноос хойш алба хаагчдаа илгээн оролцуулж, “Анчин бүргэд”, “Талын манлайлагч” сургалт, дадлагуудыг амжилттай хамтран зохион байгуулж ирснийг цохон тэмдэглэхдээ таатай байна. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын эрүүл, аюулгүй байдалд журмын нөхрийн хувиар санаа тавьж, цар тахлаас сэргийлэх хүрээнд “Синофарм” вакцин хандивласанд талархаж буйгаа илэрхийлье” гээд
 

1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургуульд суралцаж байхдаа хятад цэргүүдийн сахилга бат, бэлтгэгдсэн байдал нь өндөр түвшинд байдгийг анзаарснаа онцоллоо. Мөн тэрээр хоёр улсын Зэвсэгт хүчний алба хаагчид өдгөө БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж байгаа.

 

 
БНХАУ-ын Ардын Чөлөөлөх арми нь НҮБ-ын энх тайвныг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогоороо дэлхийн улс орнуудыг манлайлагчдын нэг нь байж, чухал үүрэг гүйцэтгэж байгааг тодотгоод, ахлах хурандаа Яан Сюнийн идэвх чармайлт, хичээл зүтгэлээр хоёр цэргийн хамтын ажиллагаа өргөжсөнийг онцоллоо. Уулзалтын төгсгөлд хошууч генерал Д.Ганзориг Монгол Улсад элэгтэй эрхэм ахлах хурандаагийн цаашдын ажил алба, амьдралд нь ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.190
    2021/05/19

    Хятад цэргүүдын Зориг зүрх нь ямар байдгийн бол доо

    Хариулах
  • 203.169.49.100
    2021/05/19

    Үүргээ биeлүүлж, буцаж байгаа хүнийг хүндэтгэлтэй үдэж өгдөг соёлоор дутаагүй гэдгээ харуулсан талархаж байна.

    Хариулах