47 хоног ухаангүй байсан Э.Энхбат начин УХААН ОРЖЭЭ


Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Олимпын аварга Н.Түвшинбаяр аварга хэрцгийгээр зодож, маш хүнд гэмтээсэн талаар бид өмнө мэдээлж байсан. 

Хэргийг дахин сануулбал, дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 21:00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Н.Түвшинбаяр Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, ухаангүй болтол гэмтээжээ. Толгойдоо хүнд гэмтэл авсан Э.Энхбат ГССҮТ-д ухаангүй эмчлэгдэж байсаар дөрөвдүгээр сарын 12-нд БНСУ-ыг зорьсон юм. 

Тархи болон бие нь битүү гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд гэсэн оноштойгоор БНСУ-ыг зорьсон Э.Энхбат ухаан орсон сайн мэдээ байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Энхбатын биеийн байдал сайжирч буй бөгөөд нүдээ нээх, анивчих, юм асуухаар толгойгоо дохих гэхчлэн хариу үйлдэл үзүүлж байгаа гэнэ. 

Солонгос эмч нарын зүгээс Э.Энхбатын тархины багана хугарсан учир хоёр хөл бүрэн мэдээ орно гэсэн баталгаа өгч чадахгүй байгаа гэнэ. Мөн диализтай, уушги усжилттай байгаа ажээ.

Өнөөдрийг хүртэл Э.Энхбат начингийн эмчилгээний зардалд 750сая гаран төгрөгийг зарцуулаад байна. Үүний 300сая төгрөгийг Н.Түвшинбаяр гаргасан бол үлдсэн мөнгийг найз нөхөд, танилууд нь гаргажээ. 




Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.65
    2021/05/19

    Хөл дээрээ бүрэн эдгэж босох хэцүү л юм байна даа. Хүнийг ийм болгосон Түвшинбаяр төлбөрийг нь нэмж өх хэрэгтэй.

    Хариулах
  • 192.82.84.26
    2021/05/19

    Garsan bolon garah 'zardliig Tuvshinbayar ni tuluh yostoi .

    Хариулах
  • 66.181.178.174
    2021/05/19

    Новш түвшинбаяраа бүгдийг нь төлөөчээ

    Хариулах
  • 66.181.161.57
    2021/05/19

    Ухаан орсон ч эвгүй л бгн бндаа хөөрхии цаашдаа үлдсэн амьдралдаа ч хүнии хяналтад бхндээ түвшинбаярыг иим зэрлэг онгироо новш болгоход нөлөөлсөн хүн бол женко баттулга өөр хэнч биш

    Хариулах
  • 202.131.243.186
    2021/05/19

    Түвшинбаяр минь Мөнгө л хүнийг босгоно шүү. Одоо хийсэн хэрэгтээ эзэн нь болоорой.

    Хариулах
  • 64.119.23.114
    2021/05/19

    аа ашиггvй дээ сайхан дvvминь ухаан орож буйд баяртай байна хурдан эдгээрэй дvvминь

    Хариулах
  • 66.181.185.62
    2021/05/19

    Ashgui de Yana da nasaaraa xevtriin bolchvol tuvshinbayr arii n daaj xol deer n bosgo eruul bsn xuniig iim bolgox ch gj de

    Хариулах
  • 202.9.40.197
    2021/05/19

    Ашгүыдээ. Ухаан орсон бол сайжирнаа. Залуучууд минь Архи гэдэг идээнээс холхон явах юм сан.

    Хариулах
  • 202.55.188.37
    2021/05/19

    Түвшинбаяр хэт сагаж дээ, хүн ер нь даруулгатай л бх хэрэгтэй.

    Хариулах
  • 43.228.131.238
    2021/05/19

    ХӨӨРХИЙДӨӨ, ХАЙРАН ЗАЛУУ, УХААН ОРСОН Ч ЗЭРЭМДЭГ НЭГЭН БОЛОХ БАЙХ ДАА. ХЭН Ч БУЦААГААД ХЭВИЙН БОЛГОЖ ЧАДАХГҮЙД Л ХАМАГ УЧИР БАЙНӨӨ.

    Хариулах
  • 27.123.213.238
    2021/05/19

    Түвшинбаяр зэрлэгээр төлбөрийг 100% төлүүлээд ч өмнөх шигээ эрүүл болохгүй нь ойлгомжтой.

    Хариулах
  • 202.9.46.89
    2021/05/19

    Хэцүү юм бэ? Эрүүл саруул сайхан залуу тахир дутуу болоод хүний гарт орчихдог. Түвинбаяр аа хүнийг амьдаар нь ингэж тамалдаг нь яаж бгах юм бэ?

    Хариулах
  • 202.55.188.99
    2021/05/19

    Uhaan orno gedeg mash tom amjilt shuu. Odoo tsaashidiin emchilgee ni amjilttai boloh heregtei

    Хариулах
  • 66.181.178.216
    2021/05/19

    Ашгүй дээ. Ухаан орсон бол ч учиртай шүү.

    Хариулах