Вакцины хоёр тунг хийлгэсэн 2160 иргэн Ковид19-ийн халдвар авчээ


Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад улсын хэмжээнд хоёр сая 60 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн /2021.05.19/ байдлаар I тунг 1.802.270 иргэн, II тунг 666.287 хийлгэсэн хэмээн эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэсэн 2160 иргэн коронавирусийн халдвар авчээ. Халдвар авсан хүмүүсийг судлаад үзэхэд: 

  • 92 хувь нь хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоног дотор халдвар авсан бол
  • найман хувь нь 14-21 хоног дотор халдвар авчээ. 

Вакцин хийлгэснээс хойш 21-ээс дээш хоносон иргэнээс халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.  Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн ч 21 хоногоос дээш хугацаанд дархлаа тогтоно. Иймд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын уламжлалт дэглэмийг үргэлжлүүлэн сахихыг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.78.159
    2021/05/20

    2 тун тариулаад халдвар аваад байгааг юу гэж ойлгох вэ

    Хариулах
  • 103.212.117.212
    2021/05/19

    Наад хужаа вакцин чинь хамгаалж чадаж бгаамуу? Их л но той но той юм сонсогдох юм

    Хариулах