Хүнсний талоны картыг пин коджуулах ажлыг энэ сард дуусгана


Хүнсний эрхийн бичиг буюу хүнсний талоныг НӨАТ-ын баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна. 

Тодруулбал, Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 42.2 мянган өрхийн картыг пин коджуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Улмаар өнөөдрийн байдлаар 33.5 мянган өрх буюу нийт өрхийн 79.0 хувийг пин коджуулсан байна. Энэ сардаа багтаж банктай хамтраад тус үйлчилгээнд хамрагддаг бүх өрийг пин коджуулж дуусгахаар ажиллаж буй аж. Тиймээс иргэд Төрийн банкны дурын салбарт очиж хүнсний талон авдаг картаа пин коджуулах боломжтой юм.

Ингэснээр НӨАТ-ын баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж буй юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 58.108.51.214
    2021/05/20

    Ene taloonoo bolimoor yum yamar uchirtai ed ve

    Хариулах