АХБ-наас зээл авч хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох төслийг баталлаа


УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ удаад Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ.

Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд авах санхүүжилтийн эх үүсвэрээр Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Тодруулбал, 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.73
    2021/05/21

    Хүүхдүүд наад зээлийг чинь хүүтэй нь буцааж төлөх тул ингэх хэрэг бна уу, байнга ингэж өгч чадахгүй бол зогсоох хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.161.37
    2021/05/20

    1say garuihan Huuhdiin 100.000tugrugiig hewder uldeej chdhgui. Archaagui yum. Ulsaas huuhded zoriulsan uur halamjiin arga hemjee bdggui uls manaihaas uur bhgui

    Хариулах
  • 66.181.178.216
    2021/05/20

    7 сарын 1 хүртэл хүүхдийн мөнгө олгоод сонгууль дуусангуут мөнгө байхгүй, өгөхгүй гээд гүйцээ. Байгалийн баялгаасаа хүүхдүүдэд ээ тасралтгүй өгөөд байх боломжтой л гээд байдаг ш дээ.

    Хариулах
  • 83.251.204.2
    2021/05/20

    Oorsdoo hden zuun sayaar ni idej bolood bdiin bj archaagui shaarnuuf vhvvl taarna

    Хариулах
  • 83.251.204.2
    2021/05/20

    3han say hvntei bj hvvhdiin mngiig 100000myngaar ni vldeej chadahgui archaagui nowshnuud ymaa

    Хариулах