“Эрдэнэс тавантолгой”-н Б.Ганхуягийн гэрээг 3 жилээр сунгажээ


Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ын хурал энэ даваа гариг буюу 5-р сарын 17-ны өдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцэх асуудлын дараалалд “Зүүнбаян төмөр зам ХХК-д нэмэлт санхүүжилт олгох тухай” гэсэн асуудал багтсан бөгөөд нийт 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор болсон гэнэ.Ингэснээр Монголын төмөр зам компаниас ажлын хөлсөө авч чадаагүй байсан компаниудын санхүүжилт шийдэгдэж байгаа бололтой. 

Түүнчлэн төмөр замын нүүрс ачилтын байгууламж байгуулахтай холбоотой Засгийн газрын тогтоолын төслийг хэрэгжүүлэх талаараа шийдвэр гаргасан байна.Бусад гэрээт харуул хамгаалаль болон хэд хэдэн санхүүгийн шинэ чанартай шийдвэрүүдийг гаргасан. Мөн дээрх үүргийг үе шаттайгаар зохион байгуулахыг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт өгснөөс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гүйцэтгэх захирлын байгуулсан хөдөлмөрийн контракт гэрээний хугацааг гурван жилээр буюу 2024 он хүртэл сунгасан байна. Түүний гэрээний хугацаа энэ оны 05-р сарын 18-нд дуусгавар болно гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна