Н.Алтанхуягийн хоёр нэхэмжлэлийн нэгийг хүлээн авахаас татгалзав


Ардчилсан нам хоёр хуваагдан өөр өөрсдийн нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор СЕХ-нд бүртгүүлэх хүсэлт гаргасан ч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн тэргүүлж буй АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуягийг бүртгэж аваагүй.

Энэ явдлыг эсэргүүцэн Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 51 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар тавдугаар сарын 12-ны өдөр хүлээн авчээ.

Улмаар тавдугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг  20-ны өдөр хянан хэлэлцэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан ннэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсгийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шүүх хурал яг одоо болж байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.182
    2021/05/23

    Энэ тэнэг үйлдэл АН- ын төлөвшилд цэг тавьж цаашид эвлэршгүй хоёр хэсэг боллоо.

    Хариулах
  • 103.212.119.157
    2021/05/22

    АН-н хямралыг гүнзгийрүүлэн биеэ ихэд боддогоо боливол яана. Чи өөрийн нэр хүнд камераа устгаж дууслаа шүү.

    Хариулах
  • 192.82.81.59
    2021/05/21

    Altanlalar Odoo bolio

    Хариулах