“Хүүхэд” төслийн үр дүнг есдүгээр сарын 1-нд тайлагнана


Улаанбаатар хотод хүүхэд автозамын гарцан дээр осолд өртөн, амь насаа алдсаар буй юм. Хамгийн сүүлд 2020 онд 625 хүүхэд авто осолд өртөн, 543 хүүхэд хүнд гэмтэн, 64 хүүхэд амь насаа алджээ.

Явган хүний гарц гэдэг хүүхэд багачуудын хувьд хамгийн аюулгүй гэж үзэх хэсэг. Гэтэл осолд өртсөн хүүхдийн 53 хувь нь гарцан дээр дайруулжээ. Хүүхдийн аюулгүй гэж итгэсэн хэсэг нь хамгийн аюултай болж хувирсан энэ байдлыг өөрчлөхөд “ХҮҮХЭД” төслийн гол зорилго оршиж байгааг тус төслийг санаачлагч нар мэдэгдсэн билээ.

"Хүүхэд" төслийн хүрээнд ард түмнээс хандив цуглуулж, нийслэлд хамгийн олон хүүхэд осолд өртсөн явган гарцыг засч сайжруулахаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд газарт, нүдэнд ил харагдахуйц гэрлэн дохио, жолоочид гарц ойртож байгааг алсаас сануулах тэмдэглээ зэргийг хийхээр зураг төслөө гаргасан байна.

Монголын томоохон аж ахуйн нэгжүүд тус төслийг дэмжиж байгаагаас гадна соёл урлаг, телевизийн одод нэгджээ. “Бяцхан амь бүхнийг хамгаалцгаая” уриа дэвшүүлсэн "Хүүхэд" төслийн нээлт өчигдөр 19.00 цагаас ТВ5, Стар, С1 телевизээр шууд хүрсэн билээ. Тус төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг ирэх есдүгээр сарын 1-ний өдөр тайлагнахаар болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна