Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн юм. Сонгуульд өрсөлдөж буй гурван эрхэм өнөөдөр 10:30, 11:40, 12:10 цагуудад СЕХ-д хүрэлцэн очиж нэр дэвшигчийн үнэмлэх гардан авах тов гарчээ.  Харин сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 15 хоног үргэлжилж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 8-ны 00.00 цагт өндөрлөх юм. Анхан шатны санал хураалтыг зургаадугаар сарын 9-нд явуулахаар товлосон бол гадаадад оршин суугаа иргэд энэ сарын 30, 31-нд саналаа өгөх ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна