СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 62 настай иргэн архидан согтуурсан үедээ голын усанд унаж осолджээ


Төв аймгийн Мөнгөнморьт суманд тавдугаар сарын 22-ны 17:00 цагийн орчим 62 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд унаж осолджээ. 

Тодруулбал, “Байдлаг” голын эрэг дээр дөрвөн иргэн автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд энэ үеэр иргэн С голын усанд унажээ. Энэ тухай дуудлага сумын Онцгой байдлын газар тухайн өдрийн 18:00 цагийн орчимд ирсэн байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас зургаан метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.141
    2021/05/25

    6 metriin tsaanaas olson yum bna, mmhn.

    Хариулах