АМЬД ДОМОГ: The Weeknd автомашинуудыг ''бүжиглүүлж'', түүхэнд бичигдэх үзүүлбэр үзүүллээ


Дууны үг, ая, уран бүтээлч сэтгэлгээ, дууны дүрсжүүлэлтийн өнгө аяс, хувцаслалт зэргээрээ үргэлж олон нийтийн дунд шуугиан үүсгэж, шүтэн бишрэгчдээ хэзээ ч уйдаадаггүй дуучин бол The Weeknd. 

Өнгөрсөн Ням гарагт болсон Биллбоардын шагнал гардуулах ёслолын үеэр тэрбээр ''Save Your Tears'' дуугаа дуулсан бөгөөд дээвэр онгорхой машины арын суудалд сууж явах үеэрээ амьдаар дуулж, уран бүтээлч хүний тэсвэр тэвчээр, бүтээлч сэтгэлгээнд хязгаар үгүйг батлан харууллаа.

Image

Түүний уг үзүүлбэрийн зураг авалт машины зогсоолд явагдсан бөгөөд хурдтай явж буй машин дээрээс үзүүлбэрээ үзүүлснээр түүх болон бичигдлээ.

Image

Дуучны уг үзүүлбэрийн тухай шуугиан дэлхий даяар дэгдэж, Биллбоард шагнал гардуулах ёслолд 16 төрөлд нэр дэвшиж, 10-ыг нь өөрийн болгосон нь ихэд нүдээ олсон шагнал болсон болов уу.

Image




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна