Дархлаажуулалтад 25-29 насны иргэд хамгийн бага хамрагдаж байна


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалттай холбоотой мэдээлэл өглөө. 

Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 25,084 хүн дархлаажуулалтанд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 939,951 хүн вакциндаа хамрагдсан бол бүрэн тун хийлгэсэн 590,874 хүн байна. Харин орон нутагт эхний тундаа 890,672 хүн хамрагдсан бол 185,066 хүн бүрэн тун тариулжээ.

Дархлаажуулалтад  55-69 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бол 25-29 насны иргэд хамгийн сул буюу 79,9 хувийн оролцоотой байна. Улаанбаар хотын иргэдийг хоёрдугаар тунд хамруулахын тулд дүүргээс нь холбогдох, мессеж илгээх зэргээр идэвхжүүлэлт явуулж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна