Халдвар авсан иргэдийн саналыг ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР авна


Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цар тахлын улмаас тусгаарлагдсан болон эмчлүүлж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар зургаадугаар сарын 8-ны 09:00-20:00 цагийн хооронд авна.Гэхдээ арай өөр зохицуулалтаар буюу халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтална.Нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалтаа аль болох гадаа талбайд зохион байгуулах нь зүйтэй. Хүн хоорондын зай баримтлах, бүртгэл хөтлөх, халуун хэмжих, хүүхэд дагуулж ирэхгүй, маск зүүж, бээлий өмссөн байх ёстой зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Энэ бүхэнд сонгууль эрхэлсэн байгууллагаас хяналт тавина.Хэрвээ битүү орчинд уулзалт хийх юм бол агааржуулалт, цэвэрлэгээг давхар хариуцах хэрэгтэй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn             



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна