Орон нутаг руу явсан хүүхэд гэртээ ДОЛОО ХОНОГ тусгаарлагдана


Энэ сарын 22-ноос эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн.

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийг вакцины гэрчилгээгээ үзүүлэн, орон нутаг руу зорчихыг зөвшөөрсөн бөгөөд 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй байх шийдвэр гарсан.

Гэхдээ сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийг хөдөө явуулах тохиолдол их байгаа юм.

17 хүртэлх насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй учир халдвар авах болон дамжуулах эрсдэлтэй. Тиймээс нийслэлээс орон нутагт очсон хүүхэд очсон айлдаа долоо хоног тусгаарлагдаж, халдварын шинж илрээгүй бол хэвийн амьдралд шилжиж болохоор шийдвэрлэжээ. 

Мөн эрүүл мэндийн болон тодорхой шалтгааны улмаас вакцин хийлгээгүй иргэд дээрх халдвар хамгааллын дээрх дэглэмийг мөрдөх шаардлагатай хэмээн Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна