Спутник-V вакцины хоёр дахь тун хэзээ ирэх нь ТОДОРХОЙГҮЙ байна


ЭМЯ-ны ээлжилт хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.  

Манай улс ОХУ-ын Спутник вакцины 20 мянган тун татан авсан. Уг вакцинаар 65-аас дээш насны иргэдийг дархлаажуулсан юм. Гэхдээ уг вакцины дараагийн тунг хэзээ хүлээж авах нь тодорхойгүй байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч  Б.Ууганбаяр "Спутник-V тариулсан хүмүүс дараагийн тунгаа хэзээ тариулах вэ гэж  асууж байна. Үйлдвэрлэгчийн заавар дээр 21-90 хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах хэрэгтэй гэсэн байдаг. Тиймээс нэгдүгээр тун тариулснаас 90 хоног дотроо хоёр дахь тунгийн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Гэхдээ хоёр дахь тунгийн нийлүүлэлт хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Удахгүй нийлүүлэгч талаас хариу өгнө. Вакцин ирсний дараа хоёр дахь тунгаа тариулах боломж нээгдэнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.73
    2021/05/25

    За тэр. Хятадын вакцинаа голж гүйгээд байсан хүмүүс одоо тэгээд хоёрдахь тунгаа яах болж бнаа хөөрхийс.

    Хариулах
  • 202.126.88.45
    2021/05/25

    Спутник хамгийн сайн нь

    Хариулах