СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтжээ


Тавдугаар сарын 24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 253 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  181 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд зургаа, орон нутагт  хоёр хүн гэмтсэн байна.

Ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-2
  • Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 35, Орон нутагт 23, Улсын хэмжээнд 58 зөрчлийг тус тус илрүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна