Баян-Өлгий аймагт шороон шуурганы улмаас барилга, байгууламжийн дээвэр хууларчээ


Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүчтэй шороон шуурганы улмаас гэр, хашаа нурж, барилга, байгууламжийн дээвэр хууларчээ.

Тодруулбал тавдугаар сарын 24-ний 21:15 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы  улмаас нэг өрхийн гэр, биеийн тамир, спортын заал, Улсын нөөцийн салбар, хоёр орон сууц болон гурван айлын байшингийн дээвэр хууларсан тухай дуудлагыг тухайн өдрийн 21:20 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна