Маргааш сар бүтэн хиртэнэ


Цаг тооны бичигт зааснаар маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр сарны бүтэн хиртэлт болно. Сарны хиртэлт манай улсад 20:34  минутаас 21:49 минутын хооронд ажиглагдах бөгөөд оргил үе нь 20:38 минутанд харагдах юм байна.

Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь нар, дэлхий, сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана.

Мөн сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг байна. 

Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилдэг онцлогтой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна