ОНЦОЛЪЁ: ''Жү Дан Тэ'' буюу Ом Ки Жоны талаар таны мэдэхгүй БАРИМТУУД


Сүүлийн үеийн Солонгосын олон ангит кинонууд хөгжлийн шинэ шатанд хүрч, Солонгос кино тэр бүрчлэн сонирхдоггүй хүмүүсийг ч дэлгэцийн өмнө хэдэн цагаар суулгадаг болоод байгаа билээ.

ЗӨВ.МН энэ удаа Монголчуудыг байлдан дагуулаад буй ''Пентхаус'' киноны гол дүр Жү Дан Тэгийн дүрд тоглосон БНСУ-ын жүжигчин Ом Ки Жоныг онцолж, түүний талаар сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

Um Ki-joon to return as 'Werther'

Тэрбээр жүжигчний карьераа мюзикл жүжигчнээр эхлүүлж байсан бөгөөд жүжиглэхээс гадна дуулах, бүжиглэх авьяастай гэдгээрээ Солонгосын бусад одуудаас ялгардаг. 

K-Drama Reviews — 악몽선생 / Nightmare Teacher

Өдгөө 45 настай жүжигчин маань 2006 онд анхны тайз дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд KBS2 телевизийн ''Хэн түүнийг хайрласан бэ?'' нэртэй олон ангит кинонд тоглож байжээ. 

Joo Dan-tae' Jawab Teori Fan Soal Shim Soo-ryeon

Ихэвчлэн инээдмийн кинонд дүр бүтээж байсан тэрбээр 2020 оны аравдугаар сард нээлтээ хийсэн ''Пентхаус'' кинонд сөрөг дүр бүтээсэн нь жүжигчин хүний ямар ч дүрд хувирч, амилуулж чаддаг байх авьяас, чадварыг батлан харуулсан юм.

Dream High Episode 3: Uhm Ki-joon as Kang Oh-hyuk

2010 онд хүүхэд залуусын шүтээн болсон Dream High кинонд ахлах сургуулийн багшийн цайлган, даруухан атлаа хөгжилтэй дүрийг бүтээжээ.

Uhm Ki Joon Confirmed To Appear In New Medical Drama As A Villain | Soompi

Ом Ки Жон нь 180см өндөртэй, 67кг жинтэй. Тэрбээр Сөүлийн их сургуулийн хөгжим бүжгийн ангийг дүүргэжээ. 

Penthouse" Um Ki Joon Reveals Why Moon Geun Young Is His Ideal Type -  Koreaboo

Ом Ки Жон Солонгосын олон эмэгтэй ододтой нэр холбогдож байсан ч өнөөг хүртэл ганц бие байгаа юм. 

130 Um ki-joon ideas in 2021 | actors, kdrama, korean actors

2020 оны SBS Drama Awards-аас ''Пентхаус'' кинонд бүтээсэн дүрээрээ ''Шилдэг эрэгтэй жүжигчний'' шагналыг авсан байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.66.142.201
    2021/05/27

    Teneg kino, odoo eniig ni nuguu mongolchuud ni duuruagaad haha, korea kino shig reneg yum baihgui

    Хариулах
  • 64.119.20.146
    2021/05/25

    Их л хөнгөн хийсвэр сэтгэхүйгээр бодож бичсэн зохиолоор кино хийсэн. Амьдралаас тасарчихсан хэт хиймэл зохиол.

    Хариулах