ӨНӨӨДӨР: Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна


Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Их дүйчэн өдөр тохиож байна.

Их дүйчэн өдрийг Бурхны шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд ч маш өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. дүйчэн өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм.

Тухайн өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.

Манай улсын хувьд УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, энэ өдрийг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

Өнөөдөр Монголын бурхан шашинтны төв /МБШТ/ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор ёслолын арга хэмжээ болно.

Үүнд:

05:00 - МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ.

06:00- Сожин хурна /Гандан дуган/

07:00 - Бурхан багшийн чого хурна /Гандан дуган/

09:00 - Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулна.

09:05 - Бурхан багшийн Ринсрэл залах /Батцагаан дуганы хоймрын шүтээнд/

09:15 - Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө.

09:25 -  Дуун тахил /Морин хуурын чуулга/

09:35 - МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ

09:45 - Төр засгийн төлөөлөгчид Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлнэ.

09:50 - БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ дэвшүүлнэ.

09:53 - БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ дэвшүүлнэ.

09:55 - АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.

10:05 - АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээг хүргэнэ.

10:15 - Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал" үйлдэнэ.

- Исламын шашны төлөөлөл

- Үнэн алдартны шашны төлөөлөл

Католик шашны төлөөлөл

10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээг Энэтхэг улсын Дармасала хотоос шууд дамжуулна.

11:30 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана.

11:40 ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртахуун сэдвээр айлдвар айлдана.

11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна.

12:00 Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана. (МҮОНТ шууд дамжуулна)

Энэхүү ёслолын арга хэмжээг МҮОНРТ-ээр шууд дамжуулан үзэгчдэд хүргэх бөгөөд https://www.facebook.com/gandanmonastery/https://www.facebook.com/MNBnationalTV/ фэйсбүүкийн хуудсаар шууд дамжуулалтыг хүлээн авч үзэж болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна